Saturday, July 14, 2012

Шинэ толь 2008/4. №63

Н.Болд. Удирдлагын академийн багш, докторант. "Хөгжиж буй орнуудын  захиргааны шинэтгэлийн асуудлууд"
X
өгжиж буй улс орнуудын төрийн салбарт захиргааны менежментийн зарчмуудыг хүлээн авах эсэхийг дэмжсэн болон эсэргүүцсэн маргаан өрнөсөөр л байна. М.Холмс, Д.Шанд нар хөгжиж буй улс орнуудад захиргааны шинэчлэл нь “бүх улс орнуудад үндсэн зарчмууд нь ижил төстэй байдаг” (Holmes and Shand, 1995, p. 577) хэмээн нотолж байхад М.Миноуг, “зах зээлийн хяналт болон дотоод зах зээл гэх мэт нарийн ээдрээтэй шинэчлэлүүд нь хөгжингүй эдийн засгаас өөр газар байх боломжгүй” хэмээн үзэж байгаа юм. (Minogue, 1998, p. 34). 
Ч.Тамир. Бодлогын судлаач, МУИС-ийн багш.  “Эмэгтэйчүүдийн квот ба Иргэний ардчилал”
Монголд реформ хэрэгтэй байна. Улс төрийн системд реформ хийхэд порпорционал систем, эмэгтэйчүүдийн квот, гишүүнчлэлгүй нам, намын харьяалалгүй төрийн албан хаагч гэх мэт олон алхмыг эхлүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд гарч ирснээр бүх юмыг орвонгоор нь өөрчлөнө гэж би хэлэх гээгүй, гэхдээ энэ нь  улс төрийн системийг шинэчлэх олон ажлын нэг болно гэдэгт би итгэдэг.  
Д.Болд-Эрдэнэ. ФСЭХ-ийн улс төр судлалын салбарын эрхлэгч, улстөрийн ухааны доктор, дэд профессор. Монголын намуудын төлөвшилтийнзарим асуудал
Нийгмийн улс төрийн системийн салшгүй бүрдэл элемент нь намууд юм.Намууд нь олон түмнийг засаглалын харилцаатай холбон уялдуулахынзэрэгцээ төрийн үйл ажиллагааны гол тулгуур нь болдог. Нам нь улстөрийн ардчиллын онцгой субъект, ардчилсан төрийн тулгуур багана нь юм.
Монголын намуудын төлөвшилтийн өнөөгийн үйл явцын талаар манайсудлаачид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж буй билээ. Тухайлбал,судлаачдын нэг хэсэг нь монголд улс төрийн ардчилсан хэв маягийн намуудбайхгүй. Харин мөнгө-санхүү, бизнесийн бүлэглэлийн эрхшээлд орсон,тэдний явцуу сонирхлыг илэрхийлсэн нам нэртэй “олигархжсан бүлэглэл”байна гэж байхад нөгөө хэсэг нь, манай намууд төлөвшөөгүй учраастэдгээрийг намын аль нэг хэв шинжид хамруулан үзэх боломжгүй гэж байна.Тэгвэл үлдсэн хэсэг нь монголын намуудын төлөвшилтийн үйл явц явагдажбайна. Харин тэдгээр нь өсөлтийн болон төлөвшилтийн нэлээд асуудалбэрхшээлтэй тулгарсан учир манай намуудын төлөвшил ужиг удаан явцтай,төвөгтэй чиглэлээр өрнөж буй юм гэцгээж байна.
Э.Гэрэлт-Од. МУБИС-ийн багш. Монгол дахь авилгатай тэмцэхэд улс төрийн намын
гүйцэтгэх үүрэг, стратеги
Монгол улс пост социалист орнуудын нэг болохын хувьд авилга нь нийгэм,эдийн засаг, улс төр, оюун санааны бүхий л хүрээнд гүн халдварласаныголон улсын болон дотоодын судалгааны байгууллагуудын дүн мэдээ мөн лнотолж байна. Энэ нь өнөөдөр манайд авилгатай тэмцэх оновчтой бодлогоүгүйлэгдэж, иргэдийн болон улс төрчдийн үзэл санаанд авилгатай тэмцэхталаар ярьдаг ч бодит ажил хэрэг болохгүй байгаа нь энэ чиглэлийн үрдүнтэй бодлого дутагдаж байгаагийн илэрхийлэл юм. Миний бие иргэдийнсайн дурын нэгдэлд тулгуурласан, засаглал руу тэмүүлдэг өвөрмөц үүрэг,үйл ажиллагаатай улс төрийн институт болох нам нь авилгын сүлжээний цөмболж байна. Иймээс авилгатай тэмцэх санаачлага, үр ашигтай бодлогыгхэрэгжүүлэхийн тулд улс төрийн намууд ямар үүрэг гүйцэтгэх, цаашид ямарстратеги баримтлах талаар өөрийн байр суурийг илэрхийлэхийг зорьжэнэхүү өгүүллийг бичлээ.

No comments:

Post a Comment