Saturday, July 14, 2012

Шинэ толь 2008/2, №61

Томас Шрапел, (Ph.D). Конрад-Аденауэр Сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч. Ардчиллын хөгжилд улс төрийн боловсролын оруулж буй хуь нэмэр
Монгол дахь Конрад-Аденауэр Сангийн нэг гол чиглэл нь улс төрийн боловсрол олгох байсан нь санамсаргүй хэрэг биш юм.
Дэлхийн олон оронд Германчуудаас ардчилсан байгуулалтыг бий болгох талаар өнөөдөр маш их асууж лавладаг болжээ. Манай Сан, Та бүхний олонхийн мэдэж байгаагаар дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний үйл ажиллагааны зорилго хаана ч нэгдмэл байдаг ба энэ нь бид ардчиллыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлдэг бөгөөд учир нь улс төрийн ийм систем аль ч оронд тохирдогт байгаа юм. Харин Германчуудад дээрх асуултыг тавихад бид ардчилалд маш саяхнаас суралцсан юм гэж хариулдаг юм.

Б.Дэлгэрмаа, (Ph.D). Үндсэн хуулийн үзэл баримтлалыг нягтлан шинжлэхүй
Үндсэн хуулийг шинэчлэх аль эсхүл нэмэлт өөрчлөлт хийх ингэхдээ засаглалын хэлбэрийг хүртэл өөрчлөх санал санаачилгыг хороо хорины иргэнээс эхлээд монголын урьдаа барьдаг хуульчид, улс төрчид гаргах болжээ. Энэ нь тохиолдол гэж үү? Энэхүү ярвигтай асуултын хариуг хайхдаа би Үндсэн хууль бүтээсэн түүхэн нөхцөл байдал, сүүлийн арван зургаан жил түүний заалт, үзэл санаа хэрэгжиж ирсэн практикийг нягтлан шинжлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Гэхдээ нэг эрдэм шинжилгээний хурлын, Тэр тусмаа нэгэн илтгэлийн хүрээнд дээрх асуултад иж бүрэн хариулт өгөх боломжгүй тул гол санаануудаа товчхон дурьдаад өнгөрье.
Д.Ганбат, (Ph.D). Ардчиллах үйл явц ба монголчуудын үнэлэмж (ардчиллын эрэлт, нийлүүлэлт)
1989 оны улс төрийн чухал үйл явцаас эхтэй Монгол дахь ардчиллын хөгжлийн асуудал өнөөдөр ач холбогдлоо алдаагүй хэвээр байна. Монгол дахь ардчилал хөгжлийнхээ аль үед явж байна, ардчиллын хөгжлийг хэрхэн хэмжиж болох вэ? Бүрэн төгс хөгжлөө хараахан олоогүй гэвэл юу нь дутуу байна? Бодлогын хувьд юунд анхаарах ёстой вэ? зэрэг онол гэхээсээ илүү практик гарц, бодлоготой холбоотой олон асуудал бидний өмнө тулгарсаар байна. Аливаа улс төрийн систем институцийн хувьд ардчиллагдах нь өрсөлдөөнт сонгууль, олон намын системтэй болсноор эхлэнэ. Гэсэн ч энэхүү институци нь улс төрийн системийг бүрэн ардчилалд дангаараа хүргэхгүй. Институцийн өөрчлөлт нь төлөөллийн ардчиллын зөвхөн үндсэн “программ” нь болно. Үүнийг хэрхэн оновчтой ажиллуулах нь харин илүү чухалд тооцогдоно. Жирийн иргэд ардчилал, түүний институцийн талаар ямар ойлголт, бодолтой байгаа нь энэхүү механизм хэрхэн ажиллаж байгааг хэмжих тулгуур хэмжүүр болно гэдэг нь ардчиллын онолын суурь ойлголт болсоор байна.
Г.Чулуунбаатар, (ScD), профессор. Ардчилсан засаглалын төлөв байдал, сорилт, хандлага
Хоёр зууны зааг үеийн хориод жилд дэлхийн улс төрийн амьдрал эрчимтэй өөрчлөгдлөж байна. Улс төр өөрөө шинэ болж, түүнийг судлах, ойлгох, улмаар иргэд улс төрд оролцох нь чанарын шинэ дүр төрхтэй болж байна. Эрдэмтэд ардчиллын шинэ шат, шинэ давалгааны тухай ярилцаж, ардчиллын чанарын асуудалд онцлон анхаарах боллоо. Засаглалын үр нөлөө, шалгуур үзүүлэлтүүдийг судлах хэрэглэх ажил олон улсын хэмжээнд идэвхжиж, засгийн газартаа хандах иргэдийн хандлага өөрчлөгдөн засгийн газрыг шүүмжлэх, хянах, шахалт үзүүлэх байдал дэлхийн олон улс оронд нийтлэг үзэгдэл болжээ. Монгол дахь засаглалын шалгуур үзүүлэлтийг хэрхэн тогтоох, түүгээр дамжуулж шинж байдлыг нь яаж үнэлэх, өнөөгийн төлөв байдал нь ямар байна, засаглалын хөгжилд ямар гол сорилт бэрхшээлүүд тулгарч байна, цаашдаа ямар хандлага ажиглагдаж байна вэ? гэдэг асуудлууд өнөөдөр судлаачдын анхаарлыг татаж байгаа төдийгүй засаглалын практикийн нэн тулгамдсан сэдэв болоод байна.
У.Туяа, (Ph.D). Иргэний улс төрийн боловсрол ардчиллын сургууль мөн үү?
Сүүлийн жилүүдэд үндэсний болон олон улсын хэмжээнд хийсэн судалгаанууд нь иргэд ардчилсан ёс, эрх чөлөө ба үүрэг хариуцлага, төр иргэний харилцааны талаар дутмаг буюу ташаа ойлголттой байгааг, монгол улсад ардчиллын үнэлэмж сааралтаж эхэлснийг илрүүлээд байна. Ардчиллаар замнасан арав гаруй жилд ардчилсан нийгмийн тулгуур институтцууд нэгэнт хэлбэржин тогтсон боловч тэдгээрийн нийгэмд чиглэсэн үйлчлэл, нийгмийн төлөөллөө хэрхэн хангах асуудал тод илэрлээ олохгүй удаашралтай байгааг иргэдийн улс төрийн оролцоо, түүнийг нөхцөлдүүлэгч иргэдийн гэгээрэл, боловсрол хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэх бүрэн үндэстэй. Иргэний нийгэм нь өөрийн амьдралын ачааг дааж чадах, улмаар бусдын төлөө нийгмийн хариуцлага хүлээх чадвартай, ухаалаг, мэдээлэлтэй иргэдтэй байж л бодитой бий болно. Одоогоор манай нийгмийн харилцаанд бүх түвшний шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн зохистой оролцоо, улс төрийн соёл ба зан суртахууны төлөвшил, түүгээр дамжсан нийгмийн хяналт дутагдаж байна. Нүдэнд үл харагдах боловч сөрөг дагавар ихтэй энэ байдлаас гарах гарц нь иргэдийн боловсрол юм.
Ч.Сосормаа. Төрийн захиргааны удирдлагын магистр. Бодлогын монополчлол
Монгол улсын яамдын түвшинд бодлого боловсруулах ба шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаад дүн шинжилгээ хийж цаашид сайжруулах арга замын талаар санал боловсруулах.

No comments:

Post a Comment