Sunday, July 8, 2012

Шинэ толь 2006/1, №54

Д.Бямбажав. МУБИС, Нийгмийн ухааны тэнхим. Олон улсын харилцаа ба феминист хандлага
Энэхүү өгүүлэлд судлаач миний бие олон улсын харилцааны феминист хандлага, түүний өнөөгийн түвшин, олон улсын харилцаан дахь жендерийн үндсэн асуудлууд, ялангуяа дэлхийн эдийн засаг ба аюулгүй байдалд энэ хэрхэн холбогдож буйг тоймлон үзэх, өөрийн дүгнэлт, санаагаа хуваалцахыг зорьлоо. Асуудлыг хөндлөнгийн судлаачийн зүгээс харахыг илүүтэй оролдлоо. Энд дурьдагдах феминизм хэмээх ойлголт нь зөвхөн олон улсын харилцааны феминист хандлагыг илэрхийлэх утгаар хэрэглэгдэж байгаа болно.

Д.Болд-Эрдэнэ. Улс төрийн ухааны доктор. Өрнө, дорны зааг дахь Монголчуудын төр ёсны сэтгэлгээ
Монголчуудын улс төрийн сэтгэлгээний үндэсний өвөрмөц гэмээр шинж, онцлог нь юунд орших вэ, энэ нь дорно дахины улс орнуудын төр ёсны сургаалийн нийтлэг жишигтэй хэрхэн уялдан хамаарах вэ гэсэн онолын гэмээр асуудлыг тусгайлан тойм төдий боловч авч үзэхийг хичээе. Мэдээжээр энэ үндсэн асуудлыг тодруулан авч үзэх нь бидний судалгааны одоогийн гол судлагдахуун болсон их монгол улсын улс төр, эрхийн сэтгэлгээний мөн чанар, онцлогийн асуудлыг тодорхой байдлаар авч үзэх онол, арга зүйн урьдчилсан суурь дэвсгэр, үндэс нь болох нь эргэлзээгүй юм.
Харин энэ асуудлыг авч үзэхийн өмнө “улс төрийн сэтгэлгээ” хэмээх ойлголтыг онол, баримтлалын хувьд нь хэрхэн авч үзэж болох эсэх, түүний бүтэц бүрдэл, тэдгээрийн уялдаа хамаарлын асуудлыг эхлээд тусгайлан тодруулаж үзэх нь зүйтэй юм.
Д.Сүхбаатар. Доктор, Ч.Тамир. МУИС-ийн багш. 1924 ба 2004 он. Монголчуудын сонгуулийн эрх: асуудал шийдэл
Монголчууд бид ардчилсан сонгууль явуулах болсоор багагүй хугацаа өнгөрөөд байна. Манай түүхчдийн бүтээлээс үзэхэд 1924 оны анхны Үндсэн хуульд ард иргэд нийтээрээ сонгуульд оролцох заалт анх удаа оржээ. Өдгөө үүнээс хойш яг 80 жил өнгөрч байна. Энэ түүхэн цаг хугацааг дотор нь ангилалгүйгээр нэгэн хэмжээс болгон өөр хооронд нь харьцуулбал иргэдийн сонгуулийн тогтолцоо хэр зэрэг хөгжиж байгааг харж болно. Ингэхдээ ардчилсан сонгуулийн хамгийн чухал зүйл болох иргэн болгон төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхийг ялангуяа, сонгох эрхийг гол үзүүлэлт болгон авч үзсэн болно.
Ч.Тамир. МУИС-ийн Социологийн тэнхмийн багш. Иргэний хөдөлгөөнөөс хувьсгалт шинэчлэл хүртэл: нөхцөл байдал, хүчин зүйл, таамаглал
Хөгжлийн тодорхой шатанд хүрээд иргэд өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэж эхэлдэг нь аль ч нийгэмд байдаг зүй ёсны үзэгдэл юм. XX зуунд барууны олон оронд тохиосон нийгмийн хөдөлгөөн өнөөдөр монголд өрнөж эхлээд байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар барууны орнуудтай харьцуулвал Монголчууд нийгмийн хөдөлгөөн, тэмцлийн туршлага ихээхэн багатай аж. Гэвч өдгөө Монголд нийгмийн хөдөлгөөн эрч хүчээ авч цаашид хувьсгал болон өрнөх бодитой нөхцөл бүрджээ. Үүнийг дараахь обьектив болон субьектив хүчин зүйлээр тайлбарлаж болох юм.
С.Түмэндэлгэр. МУБИС, Нийгмийн ухааны тэнхим. Боловсрол дахь жендэрийн ялгарал ба эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт
Энэхүү өгүүллээрээ боловсролын салбар дахь хөдөлмөр эрхлэлт жендэрийн хувьд хэрхэн сегрегацилагдсан байна вэ, ээж байх хөдөлмөртэй хөлстэй хөдөлмөрийг хэрхэн хослуулж байна вэ, нийгмийн хийгээд орон зайн хувьд ялгаа илэрч байна уу, гэсэн асуултуудад хариулах замаар боловсролын салбарт эмэгтэйчүүд зонхилон ажиллаж буй хийгээд дотоод сегрегацийн бүрэлдэлтийн учир шалтгааныг тайлбарлахыг зорилоо.

No comments:

Post a Comment