Saturday, July 7, 2012

Шинэ толь 2005/2, №51

Доктор Д.Болд-Эрдэнэ. “Улс төрийн онолын сонгодог болон орчин үеийн эх сурвалж”
Энэ өгүүллэгт хүн төрөлхтний улс төрийн онол, сэтгэлгээ нь сонгодог болон орчин үед нэр, үйл хэргээрээ мөнхөрсөн сод гарамгай сэтгэгчдийн улс төрийн онол, сургаалийг тоймлон үзэж, тэдгээрийн холбоо, хамаарал, уламжлал, залгамжлалын асуудлыг хөндөн авч үзсэн байна. Ингэхдээ улс төрийн сэтгэлгээний түүхийг тухайн үеийн томоохон сэтгэгчдийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар дамжуулан судлах шинжлэл судлалын арга зүйг үндэс болгожээ.

А.Пагма. УТБА-ийн багш.Yндсэн хууль ба Ерөнхийлөгчийн институц. Энэ өгүүлэлд Монгол улсын Ерөнхийлөгчийн интитуцийн онцлог, Монгол улсын Yндсэн хуульд хуульчлагдсан Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх, түүний нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар өгүүлсэн бөгөөд мөн өнөөдөр Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой механизмыг тодорхой болгох талаархи асуудлыг хөндсөн байна.
М.Болормаа. “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн. Өнөө цагийн иргэний нийгмийн байдал. Энэ өгүүлэл иргэний нийгмийн талаархи зохиогчийн бодож явдаг зүйлийн тухай өгүүлнэ.
С.Түмэндэлгэр, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш. “Монгол дахь хөдөлмөрийн зах зээл ба жендэр”
Түүхэн-харьцуулалтын аргад тулгуурлан хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцооны өөрчлөлтийн өнөөгийн хандлага, хөдөлмөрийн зах зээлийн босоо хийгээд хөндлөн чиглэлийн жендэрчлэгдсэн хуваарилалтын дүр зургийг тодорхойлохыг зорилоо. Уг судалгаа нь бүхэлдээ хоёрдогч баримтууд болох статистик мэдээллүүдэд тулгуурлан хийгдсэн бөгөөд шаардлагтай зарим мэдээллүүд олдож чадаагүйгээс анализ хангалттай түвшинд хийгдэж чадаагүй.
Та энэхүү өгүүллийг уншсанаар хөдөлмөр эрхлэлтийн талбар хэр зэрэг патриархал (эцгийн эрхэт ёс) загвараар тодорхойлогдож байгааг бага ч болтугай харах болов уу гэж найдаж байна.
СУИС–ийн багш А.Буяннэмэх, “Макс Вебер, түүний амьдрал, социологийн онол, үзэл баримтлал” өгүүлэл Германы суут социологич, нийгэм судлаач М.Веберийн амьдрал, уран бүтээлээс товч танилцуулж, олон нийтийн хүртээл болгох зорилготой.
С.Галбадрах. Дархан-Уул аймгийн Удирдлагын Хөгжлийн дээд сургуулийн захирал, “Зах зээлийн эдийн засгийн харилцааны төлөвшлийн асуудалд” өгүүлэлд:
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэний гол зорилго нь хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой өсгөж чадахуйц үр ашиг бүхий эдийн засгийн тогтолцоог буй болгох явдал юм. Ийм эдийн засгийн тогтолцоог бий болгох нь зөвхөн эдийн засгийн хүрээний асуудал бус нийгмийн өргөн хүрээтэй шинэчлэлийг шаарддаг болох нь шилжилтийн эдийн засагтай улс орнуудын практикаас харагдаж байна.

No comments:

Post a Comment