Tuesday, May 22, 2012

Шинэ толь 2002/3, №40

А.Пагма: Төв Азийн улсуудын улс төр, эдийн засгийн шилжилт 
Энэх
үү өгүүлэлд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан, Узбекстан, Киргиз, Туркменстан, Таджикстан улсууд ЗХУ задарсны дараа тусгаар тогтнолоо тунхаглаглаж, бие даасан төр улсаа зохион байгуулах явцад тулгарч буй объектив, субъектив шинж чанар бүхий хүндрэл бэрхшээл болон эдгээр улсад явагдаж буй нийгэм, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийн ерөнхий чиг хандлага, ололт дутагдлын талаар тоймлон бичжээ. 
Н.Байгалмаа: Төрийн албан хаагчдын аж байдал, нийгмийн баталгааны өнөөгийн байдал 
Манай орны х
өдөлмөрийн зах зээл дээр тоогоороо ч, хувийн жингээрээ ч хүндтэй байр эзэлдэг төрийн албан хаагчид нь шилжилтийн жилүүдэд тогтонги баөөрчлөмтгий шинжийг агуулсаар ирэв. Тэдний тоо хэмжээ, бүрэлдэхүүн, бүтцийн тогтонги байдал нь төрийн албаны залгамж чанараас үүдэлтэй бол хөдлөнги буюу өөрчлөмтгий шинж нь орон тооны цомхотгол, бүтцийн өөрчлөлт, сонгуулийнүр дүн, боловсон хүчний байршил, тогтвор суурьшил зэргээс үлэмж хамааралтай юм. Тэдний хувьд албан тушаал ахих, дэвших боломж чөлөөтэй бөгөөд үр бүтээлтэй ажиллах, ур чадвараа харуулах, үзэл бодлоо илэрхийлэх, уралдуулах нөхцөл бололцооны хувьд хавьгүй дээрдсэн боловч амьжиргааны түвшний хангамж, баталгааны хувьд авч үзвэл тааруухан байгаа билээ. Сүүлийн үеийн зарим судалгаагаар төрийн албан хаагчид нь хэвийн гэхээсээ авилгалын, гэмт хэргийн орчинд амьдарч, албан үүргээ гүйцэтгэж байна. Энэ бүхнийг харгалзан нийслэлийн хэмжээнд төрийн албан хаагчдын аж байдал, нийгмийн хамгааллын асуудлыг анх удаа судлан үзэх оролдлого хийлээ. 


М.Болормаа: Эмэгтэйч
үүдийн тэгш эрхийн тухай 
Эмэгтэйч
үүдийн тэгш эрхийн тухай нийтлэл нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч байгаа асуудлууд, гарах арга замын талаар товч өгүүлсэн. Мөн жендерийн тэгш байдлыг хангах талаар Монгол улс болон бусад улс орны талаарх тоо баримтыг өгүүллээ. 

Ц.Цэлмэг: Хууль з
үйн клиник сургалт, түүний ач холбогдол 
Орчин 
үед хуульч боловсон хүчнийг бэлтгэх их, дээд сургуульд онолыг практик амьдралтай холбох замаар онолын болон практик дадлага эзэмшүүлэх арга зүйг өргөнөөр хэрэглэж байна. Үүнийг товчхондоо клиник сургалт хэмээн нэрлэдэг. Хууль зүйн клиник сургалтын агуулга нь нэг талаас хуулийн ангийн оюутнуудад харилцааны соёл суулгах, хууль хэрэглэх, зөвлөгөө өгөх, бичиг баримтын эх боловсруулж сурах практик дадлага олгох сургалт явуулах, нөгөө талаас төлбөрийн чадваргүй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэхэд оршдог.

No comments:

Post a Comment