Tuesday, May 22, 2012

Шинэ толь 2003/3, №44

Гадаад харилцааны сайд асан Н.Туяагийн бичсэн "Ардчиллын талаар хэлэх хэдэн зүйл" өгүүлэлд: Ардчилсан ба ардчилсан бус дэглэмийн ялгааг тогтоох шалгуур ардчиллын гурав дахь давалгааны үед улам нарийссан билээ. Хэдийгээр эртний үеэс уламжлалтай ардчиллын суурь үзэл санаа хэвээр боловч хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангах болон улс төрийн системийн үйлчлэлийн асуудал судалгааны байгууллагын анхаарлын төвд байсаар байна. Эдгээр судалгааны байгууллага дотроос Freedom House-ийн улсуудын эрх чөлөөт байдлын түвшнийг харьцуулдаг арга зүй бусад судлаач, улс төрчдийн хувьд өндөр ач холбогдолтой байдаг билээ. Монгол улс 2,2 балл бүхий чөлөөт орны тоонд орж ахисан үзүүлэлттэй байгаа боловч ардчилсан хөгжлийг баталгаажуулахад саад бэрхшээл байсаар байна. Монголын улс төрийн хөгжлийн тулгамдсан асуудал дотроос хэвлэлийн эрх чөлөө, намуудын байдал, ардчилал ба хөгжил тусламжийн хамаарлыг энэхүү өгүүлэлд шинжилж үзсэн болно.

УИХ-ын гиш
үүн асан, доктор, проф. С.Ламбаагийн "Ардчиллын үнэт зүйл ба дархлаажилт" өгүүлэлд: 13 жилийн тэртээ өрнөсөн Монголын ардчилсан хөдөлгөөний үр дүн, эдгээрийг бэхжүүлэхийн ач холбогдол, хүний эрх, эрх чөлөөний өнөөгийн байдлын талаар бичжээ. Тэрээр Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө монголд сонгомол утгаараа бий болсон хэдий ч үнэн хэрэгтээ баталгаа нь хэврэг, дархлаажуулалт хангалтгүй байгааг анхааруулсан байна. Ардчилал өөрөө хувь хүний эрх, эрх чөлөөгөөр дэмжиж нийгэмд бодит илрэлээ олдог. Энэ түүхэн уламжлалаас авч үзвэл ардчилал тухайн нийгмийн гишүүдээс өндөр боловсрол, сэтгэлгээний өргөн цар хүрээ, өөрийн гэсэн итгэл үнэмшил, шилэлт, сонголт хийх чадвар, хамгийн гол нь иргэдэд эрх чөлөөгөө хамгаалах инстинкт бий болсон байхыг зүй ёсоор шаарддаг байна. 

Америкийн улс т
өр судлаачид Габриэль Алмонд, Сидней Верба нарын "Иргэний соёл" номын II бүлгийн орчуулгад: Ардчиллын улс төрийн соёлын болон ардчиллыг дэмжигч нийгмийн бүтэц, үйл явцын тухай судалгаа юм. Тэд орчин үеийн таван ардчиллын улс төрийн соёлыг харьцуулахдаа үндэстний "улс төрийн соёл", "улс төрийн нийгэмшилийн тухай" авч үзжээ. Ингэхдээ улс төрийн чиг баримжааны загварыг тодорхойлж "танин мэдэхүйн чиг баримжаа", "мэдрэмжийн чиг баримжаа", "үнэлэх чиг баримжаа" гэж ангилсан ба улс төрийн соёлыг ч мөн овгийн, хамжлагын, оролцооны улс төрийн соёл гэж хуваан авч үзжээ. 

Хууль з
үй, дотоод хэргийн яамны ажилтан Ш.Үнэнтөгсийн "Олон улсын харилцаа -Ази, Номхон далайн орнуудын хэтийн төлөв. Монгол улсын эзлэх байр суурь" өгүүлэлд: Сүүлийн арав гаруй жилд олон улсын тавцан дээр гарч буй зарчмын чанартай өөрчлөлтүүд цаашид ямар үр дүнд хүргэх талаар судлаачид харилцан адилгүй байр суурьтай байдаг. Тэдний нэг хэсэг нь хэт их гүрнүүд устаж, бие даасан улс төрийн хүч болон гарч ирэх Хятад, Европ, Энэтхэг, Япон зэрэг орныг багтаасан олон туйлт тогтолцоог тогтвортой байна гэж үзэж байхад нөгөө нэг хэсэг нь шинээр бүрэлдэх тогтолцоо тогтворгүй байх болно хэмээн дүгнэж байна. Өнөөдөр Монгол улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх оронтой чөлөөтэй харилцах, Азийн орны статусаа сэргээх бодлогын хүрээнд АНУ, Япон, Өмнөд Солонгос, БНХАУ болон Ази - Номхон далайн бусад оронтой хэвийн харилцаатай болсон билээ. Дэлхийд нөлөө бүхий АНУ, Япон зэрэг улс манай гадаад харилцаанд тодорхой үүрэг гүйцэтгэх болсон учраас тэдний бодлоготой өөрийн ашиг сонирхлоо уялдуулан шургуулж, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. "Ази-Номхон далайн шинэ хамтын нийгэмлэг" -ийн эдийн засгийн нөөц, чадавхи асар их юм. Азийн баруудаас гадна Хятад, Тайван, Хонконгоос бүрэлдсэн "Их Хятад"-ын эдийн засгийн бүс энд чухал байр суурьтай. Энэ зууны эхний хагаст Хятадын эдийн засагүнэмлэхүй хэмжээгээр дэлхийн хамгийн том болох нь гарцаагүй. Урд хөрш орны эдийн засгийн хөгжлийн амжилт манай орны хувьд ашиггүйгээр барахгүй, аюултай. Учир нь манай улс өнө удаан жилийн турш Хятадад түүхий эд бэлтгэгч хавсарга болно. Монголын түүхий эд голлосон экспортын бүтцийг өөрчлөхөд Ази - Номхон далайн бүс, ялангуяа Зүүн Хойд Азийн (Япон, Солонгос зэрэг) орнуудтай хамтран ажиллах нь нэн чухал. Улс орны хөгжлийн асуудлыг өнөөдрийн тогтолцооны шилжилтийн асуудалтай уялдуулж үзэл баримтлал, бодлого боловсруулах нь чухал. Олон улсын харилцаа зарчмын өөрчлөлтөнд орсон, "дэлхийн шинэ дэг журам" тогтсон нөхцөл байдалд Монгол орны хувьд үндэсний хөгжлийн цэгцтэй үзэл баримтлал, бодлоготой болох ньөнөө цаг үеийн чухал зорилт болоод байна. Аль ч нам засгийн эрх барихаас үл хамааран хамгийн гол нь засаглал тогтвортой байх нь чухал бөгөөд энэ үндсэн дээр үндэсний хөгжлийн цэгцтэй бодлогыг хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрэлдэх болно. 

УБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш Д.Бямбажавын бичсэн "Геополитикийн онолын
үндэслэл, түүнийг тодруулах арга зүйн боломж" өгүүлэлд: Геополитик хэмээх нэр томъёог шинжлэх ухааны эргэлтэнд оруулж ирснээс хойш судлаачид хэрхэн тодорхойлж байгаад анхаарлаа хандуулсны зэрэгцээ геополитикийг авч үзсэн онолын үндсэн хандлагуудыг 5 ангилж, тэдгээрийг өөр хооронд нь харьцуулсан дүгнэлт хийхийг оролджээ. Тэрээр уг нэр томъёог бүгд хүлээн зөвшөөрөхүйцээр нэг мөр тодорхойлох боломж байгааг тэмдэглээд үүнийгээ геополитикийн өөртөө шинжлэх ухаанаас эхлээд далд шидийн элементийг агуулсан цогцолбор шинжтэй нээлттэй мэдлэг ухаан болох онцлогтой нь холбон тайлбарласан байна. Түүнчлэн бодит байдлыг задлан шинжлэхэд ямар нэг далд шид, үлгэр домог, үзэл сурталт хандлагаас зайлсхийж бодит холбоо хамаарал, учир шалтгаанд тулгуурлах нь чухал гэсэн санааг дэвшүүлэн тавьжээ.

УТБА-ийн багш Ё.Энхбаяр "Олон нийтийн санаа бодол ба улс т
өрийн оролцоо" өгүүлэлдээ: Нийгмийн сэтгэл зүйн нэг чухал асуудал нь улс төрд олон түмний санаа бодол хэрхэн нөлөөлдөг вэ? гэдэг асуудал юм. Түүнийг судлаач өөрийн бичсэн энэхүү өгүүлэгтээ дараахи асуудпуудтай уялдуулан авч үзсэн байна, Энэ нь: 1. Хорьдугаар зууны гол ололт хэмээгдэж буй сэтгэлзүйн нэг урсгал болох "психоанализын онол", 2. Германы философич Ф.Ницшегийн үзэл санаан дахь массын(олон нийтийн) сэтгэл зүйн тухай бодол эргэцүүлэл, 3. Улс төрийн үйл явц дахь хүний оролцооны асуудлуудыг нийгмийн сэтгэл зүйн орчин үеийн ойлголтуудтай холбох асуудал юм. Эцэст судлаач тухайн асуудлыг бидний ухамсрын гүнд буй өгүүлсэнөгүүлээгүй олон тооны ухамсаргүй бодол санаанууд нийгмийн хөгжлийн хурдацад саад болж байна гэхээс тус болох нь бага юм. Тиймд түүнээс ангижран ухамсаргүй, ашиггүй сэтгэцээс бүтээлч, эрүүл саруул ухаан л ангижирч чадна гэж үзсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Статистик, мэдээлэл, судалгааны газрын мэргэжилтэн Д.Дашжавын "Нийслэлийн х
үн амын насжилт, цаашдын төлөв байдал" өгүүлэлдээ: Хүн амын насжилттай холбоотой зарим нэр томъёо, ойлголт ухагдахууныг товч тайлбарлахын хамт Улаанбаатар хотын хүн амын насжилтынөнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын талаарх урьдчилсан таамаглалыг хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын дүнд үндэслэн хийсэн байна. Түүний дэвшүүлж буй таамаглалаар 2020 оны үеэс нийслэлийн хүн ам хөгшрөлтийн өмнөх 2-р үе рүү, 2025 оноос хөгшрөлтийн 3-р үе pүү шилжин орох ажээ. 

УТБА-ийн багш Ч.Баатарын бичсэн "Орон нутгийн 
өөрийн удирдлагын түүхэн хөгжлийн зарим асуудал" өгүүлэгт: Орон нутгийн өөрөө удирдах ёс гэж юу болохын үндсэн хийгээд хамгийн ерөнхий утгынх нь хүрээнд тайлбарласан байна. Мөн үүний сацуу орон нутгийн өөрөө удирдах ёс түүний түүхэн хөгжлийн үйл явц, тэдгээр түүхэн цаг үе бүхэнд тухайн ойлголттой холбоотойгоор боловсруулагдан нийгэмд бодиттойгоор хэрэгжиж байсан гол онолуудын товч агуулгыг илэрхийлэн гаргасан байна. Мөн одоо хүртэл философичид, улс төр судлаачдын хувьд маргаантай асуудал байгаа дараахи асуудлуудыг дээр дурьсан онолуудын хандлагаар ерөнхийд нь цухас авч үзсэн байна. Энэ нь орон нутгийн өөрийн удирдлага нь төрийн үйл ажиллагааны үргэлжлэл үү?, эсвэл биеэ даасан институт үү? хэмээх асуудал юм. Эцэст нь нутгийн өөрийн удирдлага үйл ажиллагааг төрийн удирдлагын үйл ажиллагааны төвлөрөлийг орон нутагт сааруулахтай үйл явцтай холбон тайлбарлах хандлага давамгайлж байна хэмээн үзжээ. 

МУИС-ийн докторант Б.Пунсалдуламын бичсэн "Т
үүх бичлэгийн шинэчлэлийн асуудалд" өгүүлэгийн гол зорилго нь түүх бичлэгийн уламжлалт ойлголтыг өөрчлөх, шинэчлэн бичих асуудалд оршиж байгаа болно. Түүх бичлэгийн асуудалд герменевтик философийн үүднээс хандах нь маш чухал орчин үед түүх бичлэгийн хамгийн сонгодог хэлбэр болоод байна. Герменевтик философийн үүднээс түүх бичлэгт хандах хандлага нь үндсэн гурван ойлголтын хүрээнд хэрэгждэг бөгөөд эдгээр нь: 1. Хэл, 2. Ойлгохуй, 3. Текст юм. Эдгээр ойлголтуудын үндсэн дээр түүхийн сурвалжыг тодруулан, түүнд анализ хийх үндсэн дээр өнгөрсөн ба одоогийн харилцан ярилцлагаас үүдэх үнэн ухаарал байхаар түүх бичлэгийг үйлдэх хэрэгтэй хэмээн үзсэн байна. Энэ бүхнээс дүгнэж түүх бичлэгийн асуудалд герменевтикийн үүднээс хандсанаар, түүх бичлэгийн танин мэдэхүйн зохистой үр дүн нь цөөнгүй тохиолдолд объектив практик нөхцөлөөр тодорхойлогддогийгүгүйсгээгүй болохыг заасан байна. 

УТБА-ийн багш Б.Алтанс
үх "Фридрих фон Хайек"-ын тухай бичихдээ: ХХ зууны суут сэтгэгчдийн нэг, Английн эдийн засагч Фридрих фон Хайекийн нэр зөвхөн эдийн засагч төдийгүй коммунизм болон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог эрс шүүмжлэгчийн хувьд нэрд гарсан юм. Тэрээр Гитлер төрийн эрхэнд гарч, Европ тив бараг бүхэлдээ тоталитар дэглэм, дарангуйллын торонд орж, чөлөөт сонголтыг баталгаажуулсан зах зээлийн эдийн засаг бүү хэл иргэдийн наад захын боломжийг хаагдуулсан тэр үед төрийн зохицуулалтаас илүү "үл үзэгдэх" гар зах зээлийг хамгийн хурдан эрүүлжүүлж чадна гэсэн үзэл бодлоо эрс хамгаалж байлаа. Хайек орчин үеийн эдийн засгийн шинжилгээ болон шинжилгээний арга барилыг эрс өөрчилсөн томоохон нээлтүүдийг хийсэн төдийгүй олон гарамгай эдийн засагчдын (тухайлбал, Милтон Фридман) үзэл баримтлал төлөвшихөд гол үүрэг гүйцэтгэсэн багш нь байсан билээ. Эдийн засгийн хөгжилд зөвхөн эдийн засгийн төдийгүй, улс төр, эрх зүй, институционал шинжтэй олон хүчин зүйлүүд цогц нөлөөлдгийг баталсан түүний бүтээлүүд өнөө хэр анхаарал татсаар байна.

No comments:

Post a Comment