Tuesday, May 22, 2012

Шинэ толь 2002/2, №39

Б.Пунсалдулам: 1911 оны үндэсний хувьсгалын түүх бичлэг хураангуй 
ХХ зууны Монгол улсад гурван гайхамшигт хувьсгал ялсан билээ. 
Үүний анхдагч гараа нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал юм.
Энэ хувьсгалын үр дүнд Монголын төрийн тусгаар тогтнол дахин сэргэж, туурга тусгаар улсаа байгуулсан юм. Энэхүү өгүүлэлд 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн үйл явц, зорилго, шинж, үе шат, үр дүн, ач холбогдлын тухай Монголын судлаач эрдэмтэд хэрхэн авч үзсэнийг товчөгүүлсэн юм.
Д.Болд-Эрдэнэ. Нам судлал: онцлог шинж, судлах зүйл, судалгааны арга 
Шинжлэх ухааны мэдлэгийн зааграл, ялгаралын 
үр дүнд нам судлал хэмээх харьцангуй бие даасан салбар ухаан бий болжээ. Нам судлал нь улс төрийн цогц ерөнхий онолын системд тусгай онолын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ ньөнөөгийн улс төрийн өвөрмөц институт болох намууд, түүнтэй уялдан гарсан олон намт улс төрийн үзэгдлийг гол судлагдахуунаа болгодог байна. Улс төрчид нам судлалын онолын асуудлыг сүүлийн үед нэлээд анхааран судлах болжээ. Энэ нь орчин үеийн ардчилсан нийгмийн улс төрийн хүрээний онол, практикийн олон чухал асуудлуудтай намын асуудал зайлшгүй холбогдож байдагтай холбоотой юм. Тиймээс ч нам судлалын шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны арга, бүтэц, онцлогтой холбогдсон онолын зарим асуудлыг тоймлон авч үзэх нь арга зүйн үлэмжхэн ач холбогдолтой юм.
С.Генри: Формал ба формал бус эдийн засгийн хоорондын харилцан хамаарлын тухай диалектик анализ 
1970-аад оноос эхлэн эдийн засгийн шинжлэх ухаанд формал бус эдийн засгийн талаар эрдэмтэд нэлээд маргах болсон. Формал бус эдийн засаг нь дотроо далд, нуугдмал, б
үртгэлгүй, криминал гэх мэтчилэн ойлголтуудыг агуулсаар ирсэн. Ихэвчлэн уг асуудлыг "гуравдагч ертөнц"-ийн улс орон болон Азийн хөгжил буурай орны эдийн засагт нийтлэг байдлаар ажиглагддаг гэж үзэж байсан бол сүүлийн үед хөгжингүй орны эдийн засагт уг асуудал чухлаар тавигдаж байгаа билээ. Энэ үүднээс АНУ-ын социлогич С.Генри формал ба формал бус эдийн засгийн хамаарлыг олон талаас нь авч үзсэний нэг нь уг сэдэв болно. Иймд тухайн улс орны эдийн засаг нь бодит байдалдаа дангаараа байдаггүй, ихэвчлэн формал, формал бус эдийн засаг хэлбэрээр хамтдаа оршдогт гол учир нь байгаа юм.

No comments:

Post a Comment